Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

2020-12-27 06:36:15

Өнөөдөр аргын тооллын 2020 оны арванхоёрдугаар сарын 27. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн дунд шар хулгана сарын Билгийн тооллын 13. Адъяа гараг. Чөлөөт эх одтой, гурван хөх мэнгэтэй, хөх луу өдөр.

Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Ус

Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн.

Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.

 


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ  
Үзсэн: 874 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй