Шууд Chart

“Эрүүл ажлын байр”-ны аянг өнөөдөр эхлүүлнэ

2014-04-28 10:41:21

Өнөөдөр “Эрүүл, аюулгүй ажлын байр”-ны  дэлхийн өдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны санаачилгаар “Эрүүл ажлын байр-2014” сарын аяныг өнөөдрөөс эхлүүлжээ. 

Эрүүл мэндийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа энэхүү аяны нээлт өнөөдөр 14:00 цагаас Эрүүл мэндийн яамны Сургалт мэдээллийн төвд болно.

Монгол Улсад “Эрүүл, аюулгүй ажлын байр”-ны талаарх ойлголт хэр байдаг тухай болон төрөөс энэ чиглэлд баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Эрүүл ажлын байр”-ны аянг өнөөдөр эхлүүлнэ   
Үзсэн: 1280 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй