Шууд Chart

Зүүн хойд Азийн энхтайван, хамтын ажиллагааны форум болов

2020-12-16 12:36:10

БНСУ-ын ГХЯ-наас 12 дугаар сарын 15-ны өдөр Зүүн Хойд Ази (ЗХА)-ийн энхтайван, хамтын ажиллагааны форумын Засгийн газар хоорондын уулзалтыг “Цар тахлын дараах үед ЗХА-ийн хамтын ажиллагааг бэхжүүлэх арга замууд” сэдвийн дор цахим хэлбэрээр зохион байгуулав.

Уулзалтад АНУ, БНХАУ, БНСУ, Монгол, ОХУ, Япон Улсаас төлөөлөгч оролцож, тус форумын эрдэм шинжилгээний хурлын дүн, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инийн дэвшүүлсэн “Халдварт өвчнийг хянах, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээрх ЗХА-ийн хамтын ажиллагааны санаачилга”, түүний нээлтийн арга хэмжээний талаар санал солилцсон байна.

"Ковид-19" цар тахлын үеийн бүс нутгийн хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцсэн дээрх уулзалтад ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Д.Гэрэлмаа, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяа нар оролцож, холбогдох асуудлаар байр сууриа илэрхийлэв.


Зүүн хойд Азийн энхтайван, хамтын ажиллагааны форум болов   
Үзсэн: 739 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй