Шууд Chart

Далан давхрын шарилуудыг чандарлаж эхэлнэ

2014-04-28 10:47:52

Далан давхрын оршуулгын газрыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргасан билээ.

Энэ талаар олон нийтээс санал авч иргэдийн 70 орчим хувь нь дэмжсэн байна. Тиймээс удахгүй төслийн ажил эхлэх гэж байгаа аж.

Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулж цаг агаар дулаарах үеэс эхлэн шарилуудыг чандарлах үйл ажиллагааг эхлүүлэх юм.

Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн нь гурван хэсгээс бүрдэх бөгөөд төв хэсэгтээ үндэсний соёл, уламжлал харуулсан дурсгалын цогцолбор, зүүн, баруун хэсэгт байнгын үйл ажиллагаа бүхий шашны цогцолбор байх аж.

Уг төслийг энэ оноос эхлэн хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Далан давхрын шарилуудыг чандарлаж эхэлнэ  
Үзсэн: 857 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй