Шууд Chart

Сүрьеэ өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлнэ

2014-04-28 12:50:45

“Глобаль сангийн дэмжлэгтэй “Шууд хяналттай богино хугацааны сүрьеэ”-ийн хөтөлбөрийн хэрэгжилтийг бэхжүүлж, “Олон эмэнд дасалтай сүрьеэ болон ХДХВ/Сүрьеэ”-ийн хавсарсан халдвартай тэмцэн мянганы хөгжлийн зорилтод хүрэх” төслийн хүрээнд хийгдэж буй зөвлөлдөх уулзалт өнөөдөр боллоо.

Монгол Улс Номхон далайн баруун бүсийн орнуудаас Сүрьеэгийн өвчлөлөөр дөрөвдүгээр байрт ордог. 2013 онд Сүрьеэгийн өвчлөл 4111 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдол 204 бүртгэгдсэн байна.
 
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа үг хэлэхдээ “Яг одоо "Глобаль" сангийн санхүүжилтээр Үндэсний хэмжээнд Сүрьеэгийн тархалтын судалгаа хийгдэж байгаа бөгөөд бусад орнуудын жишгээр Сүрьеэгийн тархалт бидний одоо тооцоолж байгаа 100.000 хүн амд 348 байгаагаас 2-3 дахин нэмэгдэж гарах магадлалтай. Сүрьеэгийн өвчлөл буурахгүй байгаа гол шалтгаан бол ядуурал түүнийг дагасан шилжилт хөдөлгөөн юм. 
 
Сүрьеэтэй тэмцэх хамгийн шилдэг арга бол эрт илрүүлж эмчилгээнд төгс хамруулах, хавьтлуудыг хяналтад байлгаж өвчлөлөөс сэргийлэх билээ. Тэгвэл Өрхийн эмнэлгүүд Сүрьеэгийн чиглэлээр одоо хийж буй ажлаа улам өргөжүүлэх, Сорьц тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, гэхдээ сорьцны чанарт анхаарах, өрхийн эмнэлгээр хэрэгжүүлж буй ДОТС-ыг улам өргөжүүлж хүртээмжийг нэмэгдүүлж, олон өрхийн эмнэлгийг хамруулах, ингэхдээ Сүрьеэгийн ялгаварлан гадуурхалтыг бууруулах нь чухал байна. Цаашид орчин үеийн молекул генетикийн аргуудыг Жен экспертийг өргөн ашиглах нь чухал. Манай улсын хувьд анхан шатны тусламжийн чанарыг нэмэгдүүлснээр бид Сүрьеэтэй тэмцэхэд ихээхэн дэвшлийг бусад орнуудын адилаар гаргаж чадна” гэлээ.

 

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Сүрьеэ өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлнэ  
Үзсэн: 1168 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй