Бразил улсын Засгийн газар өнгөрсөн лхагва гарагт Авлигийн эсрэг 2020-2025 онд хэрэгжих төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлүүлсэн байна.
Засгийн газрын ордонд удирдах албан тушаалтнуудын оролцсон ёслолын үеэр Ерөнхийлөгч Жайр Болсонора баримт бичигт гарын үсэг зурсан байна.
Тус төлөвлөгөөнд Нэгдсэн Үндэстний Байгууллага, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага болон Америкийн Улсуудын байгууллагын гаргасан олон улсын зөвлөмжүүдийг тусгажээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдээлснээр дээрх авлигын эсрэг төлөвлөгөөг 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд нэгт нь яамд хоорондын авлигатай тэмцэх хорооны тусламжтайгаар нөхцөл байдлыг үнэлэх, хоёрдугаарт богино, дунд хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээг бэлтгэх юм.
Эх сурвалж: xinhuanet.com
Бразил улс Авлигын эсрэг таван жилийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэллээ | ||
Үзсэн: 951 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.