![](/uploads/201404/news/thumb/4ab82773350f7afd84c09d1c435941d3_x3.jpg)
"Ионсей-Найрамдал" эмнэлэг энэ сарын 21-нээс хүүхдийн эмчилгээ, ерөнхий оношлогоо, сэргээн засах чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Тодруулбал, МХЕГ-аас "Ионсей" эмнэлгийн мэс заслын болон дурангийн үзлэг, оношлогооны тусламж үйлчилгээг өнгөрсөн 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн үйл ажиллагааг нь түр зогсоогоод байсан.
Холбогдох газруудаас тус эмнэлэг нь дурангийн мэс заслын тусламж үйлчилгээний стандарт, удирдамж батлуулах, эмнэлзүйн туршилт явуулах зөвшөөрлийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон анагаах ухааны ёс зүйн хороонд хандаж аваагүй байсантай холбогдуулан мэс засал хийх эрхийг хасах шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
"Ионсей" эмнэлэг мэс засал хийх эрхгүй | ||
Үзсэн: 1281 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.