Зөвлөлтийн анхны цаг уур судлалын хиймэл дагуул “Метеор-1” өнгөрсөн гуравдугаар сарын 27-ны мягмар гарагт Москвагийн цагаар 01:22 цагт хойд өргөргийн 47, зүүн уртрагийн 95 градус буюу Монголын Говь-Алтай аймгийн Алтай хотоос зүүн зүгт 120 км зайд унасан гэж Оросын сансар судлалын стратегийн удирдлагын төв мэдээлжээ.
Энэ хиймэл дагуулыг 1969 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Плесецкийн хөөргөх талбайгаас хөөргөсөн юм байна.
Тойрог замд яг 43 жил болсон энэ хиймэл дагуул нэг тонн 400 кг жинтэй, цаг агаарын үзэгдэл мэдээллийг ЗХУ болон бусад орнуудад дамжуулах үүрэгтэй ч дөнгөж нэг жил ажиллаад 1970 онд жагсаалаас гарч дүрс долгион дамжуулж чадахгүй болсон байжээ.
Зөвлөлтийн хуучин хиймэл дагуул унажээ | ||
Үзсэн: 1116 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.