Өчигдөр буюу энэ сарын 24-ний өдөр 11:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Баянбүрдийн тойргийн зүүн талд “Lexus RX” маркийн тээврийн хэрэгслийн жолооч, 40 орчим насны эрэгтэй QR код, зөвшөөрлөө цагдаагийн алба хаагчид шалгуулаад цааш хөдлөхдөө зорчих хэсгийн замын хаалт мөргөсөн харамсалтай осол гарав.
Ийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаа түүн рүү очиход бие нь муудаж, таталт өгсөн, тал бие нь мэдээгүй болсон, ярьж чадахгүй байдалтай байв. Тухайн алба хаагч станцаар нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх үед ойр байсан хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ганболд, жолооч, цагдаагийн ахлагч Г.Баярхүү нар шуурхай очжээ. Тэд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрхэмбаяраар иргэний тээврийн хэрэгслийг жолоодуулж, өөрсдөө албаны автомашинаараа урд нь буферлэн
.Өндөржүүлсэн бэлэн байдлын үүрэг гүйцэтгэн ажиллаж байхдаа эрдэнэт хүний амь аварсан Тээврийн цагдаагийн албаны Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ганболд, цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрхэмбаяр, цагдаагийн ахлагч Г.Баярхүү нарт талархал илэрхийлж амжилт хүсье.
Чингэлтэй дүүрэгт хамгаалалтын үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид хүний амь аварчээ | ||
Үзсэн: 52447 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.