Шууд Chart

Температурын инверс гэж юу вэ

2020-12-26 15:29:41

Газрын гадаргаас дээш хөөрсөн агаар дэлхийн агаар мандлын доод давхаргад эзлэхүүнээ тэлж, хэм нь буурдаг ерөнхий зүй тогтолтой. Гэвч зарим тохиолдолд эсрэгээрээ дээшлэх тусам агаарын хэм нэмэгдэх явдал ажиглагддаг. Үүнийг температурын инверс буюу тонгоруу гэж нэрлэдэг.

Энгийнээр хэлбэл, халуун агаар доороо байх хүйтэн агаарыг дээшлүүлэлгүй “түгжих” үзэгдэл юм. Ийм учраас утаатай, бохир агаар дээр байх халуун агаарыг нэвтэлж чадалгүй тунаж, тэндээ суух үзэгдлийн темпратурын инверс гэж нэрлэдэг.

Агаарын инверсийн мэдээ

Улаанбаатар хотын радиозондын мэдээгээр 2020 оны 12 дугаар сарын 26-ны өглөөний 08 цагийн байдлаар инверсийн зузаан 360 метр, газрын гадарга орчмын доод хилд -22.5 оС, дээд хил -14.1 оС температурын зөрүү буюу инверсийн эрчимшил 8.4 оС байсан байна.

Эх сурвалж: БОАЖЯ


Температурын инверс гэж юу вэ   
Үзсэн: 2277 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй