Шууд Chart

Консулын газрын захирал Итали улсад айлчилж байна

2014-04-29 10:34:30

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар энэ 28-29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Итали Улсад ажлын айлчлал хийж байна. Уг айлчлал нь гадаадад сурч, амьдарч байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цогц арга хэмжээний хүрээнд зохиогдож байгаа юм.

Уг айлчлалын үеэр Ш.Сүхбаатар захирал Италийн Лацио мужийн Засан хүмүүжүүлэх ерөнхий газрын захирал хатагтай Мария ди Паолотай уулзалт хийлээ. Уулзалтаар Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын газар болон Элчин сайдын яамны идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд суллагдсан монгол иргэдийн талаар болон энэ чиглэлээрх цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Сүүлийн үед Францад амьдарч буй монгол иргэд Италид хулгайн гэмт хэрэгт холбогдох нь ихсэж, олноор баригдах явдал ажиглагдаж байгаа билээ. Энэ нь Италийн Засгийн газар сүүлийн үед хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхэд онцгой анхаарал хандуулж байгаатай холбоотой юм.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Консулын газрын захирал Итали улсад айлчилж байна  
Үзсэн: 1168 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй