Шууд Chart

"Өлгийн дуулал-2014" наадам болжээ

2014-04-29 10:44:07

Монгол Улсын гавьяат багш, яруу найрагч В.Суранхүүгийн нэрэмжит яруу найргийн наадам Өлгий суманд зохион байгуулагдлаа.

МЗЭ-ийн тус аймаг дахь салбар, хоёрдугаар бүрэн дунд сургууль санаачлан зохион байгуулсан энэ наадамд гуч гаруй авьяастан оролцон шүлэг уншсаны дээр сурагч, оюутнууд В.Суранхүүгийн туурвисан бүтээлүүдээс уншиж, дуулж үзэгч олон түмэнд сонирхууллаа.

В.Суранхүү багшийн хичээл заасан шавь нарын дундаас эх хэл, уран зохиолын 120 гаруй багш төрж гарсны дээр тэрбээр худам монгол бичгийг сурагчдад зааж сургах, үндэсний бичгийн цорын ганц хэвлэл болох "Хүмүүн бичиг" сонинг орон нутагт сурталчлах, захиалуулан уншуулах талаар он удаан жил хүчин зүтгэснийг энэ наадамд оролцсон аймгийн нийгмийн бодлого, боловсролын хэлтсийн дарга нар хэлсэн үгэндээ онцлон дурдлаа.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

"Өлгийн дуулал-2014" наадам болжээ  
Үзсэн: 1080 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй