Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн цэвэрлэгээний ажил өрнүүлэхтэй холбогдуулан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх бүх нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилтот ажлуудыг эхлүүлээд байгаа.
Уг зорилтот ажлын хүрээнд иргэдийг гудамжинд хогоо ил задгай хаяхгүй байхыг уриалсан “Хоггүй Улаанбаатар хүн бүрийн хариуцлага” уриа бүхий зурагт хуудас, гэрэлт самбаруудыг хот даяар байрлуулсан байна.
Улмаар хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор Азийн сан Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 16, Хан-Уул дүүргийн 13, Баянгол дүүргийн 9, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо зэрэг загвар хороодын нутаг дэвсгэрийн их цэвэрлэгээнд дэмжлэг үзүүлж, хур хогийн цэгүүд болон хог ихээр хуримтлагддаг гуу жалгуудыг цэвэрлэлээ.
Мөн энэ үеэр гэр хорооллын иргэдийн идэвх санаачилгыг нэмэгдүүлэх үүднээс цэвэрлэгээнд хамгийн идэвхтэй оролцсон иргэд, хамгийн цэвэрхэн гудамж, хэсгийг шалгаруулан шагнаж урамшууллаа.
Дашрамд дурдахад, АНУ-ын Азийн сан Австралийн Засгийн газрын санхүүжилтээр Улаанбаатар хотын гэр хороолол дахь нийтийн үйлчилгээг сайжруулах төслийг 2012 оны тавдугаар сараас эхлэн хэрэгжүүлж байна. Гурван жилийн хугацаанд хэрэгжих энэхүү хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын иргэдэд хүрч буй нийтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаас гадна иргэд, тэдгээрийн орон нутгийн түвшин дэх үйл ажиллагааг идэвхжүүлэн дэмжиж Улаанбаатар хотын удирдлагын түвшинд стратеги төлөвлөлт хийх, бодлого боловсруулах болон хотын засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах юм.
Хоггүй Улаанбаатарын төлөө бүх нийтийн оролцоог нэмэгдүүлнэ | ||
Үзсэн: 1219 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.