![](/uploads/201404/news/thumb/e56275d2404f93c70ce3f6c37c2fbdca_x3.jpg)
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Онлайн эрх чөлөө” эвслийн IV бага хуралд оролцох бөгөөд 30-ны өдөр Бүгд Найрамдах Эстони Улсын Гадаад хэргийн сайд У.Паэтийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын зорилго нь Монгол, Эстонийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, “цахим засаглал”-ын бүтэцтэй танилцах, Эстонийн занар боловсруулах туршлагаас судлах болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар ярилцах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд оршино.
Мөн цахим дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Эстони Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурна.
Гадаад харилцааны сайд Эстони улсад айлчилна | ||
Үзсэн: 1534 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.