Шууд Chart

Сайд Н.Энхтайван Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайдтай цахим уулзалт хийв

2020-12-29 08:33:27

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Христеатай 12 дугаар сарын 28-нд цахим уулзалт хийв. 

Уулзалтын үеэр Монгол, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Мөн Монгол Улс, Европын Холбооны Хамтын ажиллагааны хамтарсан хорооны 20 дугаар хуралдааны мөрөөр 2021 онд хэрэгжүүлэх ажил, Европын Холбооны 2021-2027 оны хөгжлийн тусламжийн тэргүүлэх чиглэлийг хоёр талын урт хугацааны бодлоготой уялдуулах талаар ярилцав.

Сайд Н.Энхтайван Ковид-19 цар тахлын сорилтот үед тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтан, цагдаагийн алба хаагчдыг вакцинжуулах шаардлага байгааг онцлон тэмдэглээд энэ хүрээнд вакцин авах асуудлаар Европын Холбоо болон түүний гишүүн улсуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.


Сайд Н.Энхтайван Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайдтай цахим уулзалт хийв  
Үзсэн: 638 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй