Шууд Chart

Банкуудад ам.доллар, юань худалдлаа

2014-04-29 12:48:02

Монголбанк өнөөдөр хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1797.00 төгрөгийн хаалтын ханшаар 24.0 сая ам.доллар, 20.5 сая юанийг 287.50 төгрөгийн хаалтын ханшаар тус тус худалдав. Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 47.25 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 47.25 сая ам.доллар нийлүүллээ.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Банкуудад ам.доллар, юань худалдлаа  
Үзсэн: 988 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй