Зүүн Азийн орнуудад ажиллаж буй Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг БНСВУ-д өчигдөр хүрэлцэн очиж, хоёр талын Гадаад харилцааны яамд хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтыг тэргүүлэв. БНСВУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ху Суан Сөнтэй хийсэн уулзалтын үеэр хоёр тал улстөрийн яриа хэлцээг бүхий л түвшинд идэвхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, батлан хамгаалах салбарт улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх, мөн бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны олон асуудлаар санал солилцов.
Талууд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2013 онд БНСВУ-д хийсэн төрийн айлчлал нь хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэсэн байна. Вьетнамын тал Монгол Улсын АПЕК-ийн гишүүн, АСЕАН-ны яриа хэлэлцээний түнш болох зэрэг бүс нутгийн интеграцид нэгдэн орох хүсэл эрмэлзлэлийг бүхий л талаар дэмжихээ дахин нотлоод энэ асуудлаар Монголын талтай зөвлөлдөх уулзалт, семинар зохион байгуулж ажиллахаар тохиролцжээ.
Монгол, Вьетнамын ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалт боллоо | ||
Үзсэн: 1086 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.