![](/uploads/201404/news/thumb/9e03daac554527ef17826da483867828_x3.jpg)
Ховд аймгийн Манхан сумын дунд сургуулийн утга зохиолын "Алтан хараацай" дугуйлан сэргэж, үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.
Өмнө нь 1980-аад оны үед анх энэ сумын сургуулийн насныхны авьяасыг нээх, хөгжүүлэх, уран зохиолд хүүхдийг хайртай болгох шинэ өсвөрийн уран бүтээлч төрүүлэх зорилгоор дээрх нэрээр ажиллаж эхэлсэн боловч тэртээ Монгол орныг хэрсэн ороо бусгаа цагийн үед тасарсан байсныг энэ дугуйлангийн анхны гишүүдийн нэг, яруу найрагч, "Ховд" телевизийн захирал Н.Баасанжав сэргээн ажиллуулж эхэлжээ.
Энэ дугуйлан сэргээд гурван жил болж байгаа бөгөөд зарим хүүхдүүд сурагчийн ширээнээс яруу найргийн анхны номоо гаргаад амжжээ.
Яруу найрагч Ганжууржавын Батжавхлан өнгөрсөн долоо хоногт Ховд аймгийн Манхан сумын сургуулийн монгол хэл-уран зохиолын багш нар болон "Алтан хараацай" утга зохиолын дугуйлангийн сурагчидтай яруу найргийн урсгал, шинэчлэл хөгжлийн өнөөгийн чиг хандлагын талаар сонирхолтой уулзалт ярилцлага хийсэн байна.
"Алтан хараацай" дугуйлан сэргэжээ | ||
Үзсэн: 1294 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.