
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь Нийслэлийн Засаг Даргын тамгын газартай хамтран “Нийслэлийн шилдэг гэр бүл” шалгаруулах үйл ажиллагааг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Уг үйл ажиллагаа нь гэр бүлийн үнэ цэнэ, хамтын амьдралын утга учир, эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг таниулах, үр хүүхдээ хөдөлмөрч, шударга, ёс суртахуунтай иргэн болгон төлөвшүүлэн хүмүүжүүлж буй гэр бүлийг шалгаруулж олон нийтэд сурталчлах зорилготой юм. Шилдэг гэр бүл шалгаруулах удирдамжийг Нийслэлийн 9 дүүргийн 211 байгууллагад хүргүүлж, шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулсан.
Нийслэлийн хүмүүнлэг гэр бүлээр Чингэлтэй дүүргийн Д.Мичидбат, Хан-Уул дүүргийн А.Хажид, бүтээлч гэр бүлээр Багануур дүүргийн Г.Ариунболд, Налайх дүүргийн Д.Хонгорзул, Спортлог гэр бүлээр Баянзүрх дүүргийн Э.Уранцэцэг, Сонгинохайрхан дүүргийн Б.Оюундалай, Өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч гэр бүлээр Баянгол дүүргийн С.Дамбий, Баянзүрх дүүргийн Ш.Биндэрьяа, Оюунлаг гэр бүлээр Налайх дүүрэг Д.Мөнхнаст, Сүхбаатар дүүргийн Б.Мөнхдорж нар тус тус шалгарлаа.
Нийслэлийн шилдэг гэр бүлүүд тодорлоо | ||
Үзсэн: 526 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.