![](/uploads/202101/news/thumb/7714d2f2abbe6cb56330f63a645168b8_x3.jpg)
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос энэ оны Токиогийн олимпийн эрх олгох тивүүдийн тэмцээн болон тивийн аварга шалгаруулах тэмцээний хуваарийг эцсийн байдлаар зарлалаа.
Азийн бөхчүүд ирэх дөрөвдүгээр сарын 9-11-нд олимпийн эрхийн төлөө өрсөлдөх бол залгуулаад 12-17-нд тивийн аваргад хүч үзэх юм. Тус хоёр тэмцээн Казахстаны Алматы хотод болно.
Тэмцээний хуваарь:
III.18-21 - Европ тивийн олимпийн эрх олгох тэмцээн (Унгар, Будапешт)
IV.2-4 - Африк тивийн олимпийн эрх олгох тэмцээн (Марокко, Эль-Жадида)
IV.9-11 - Ази тивийн олимпийн эрх олгох тэмцээн (Казахстан, Алматы)
IV.12-17 - Азиин аварга шалгаруулах тэмцээн (Казахстан, Алматы)
IV.19-25 - Европын аварга шалгаруулах тэмцээн (Польш, Варшав)
V.6-9 - Дэлхийн олимпийн эрх олгох тэмцээн (Болгар, Софи)
V.27-30 - Пан Америкийн аварга шалгаруулах тэмцээн (Бразил, Рио-де-Жанейро).
Азийн АШТ болон олимпийн эрх олгох тэмцээн Алматыд болно | ||
Үзсэн: 578 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.