Шууд Chart

Дэлхийн мастерст өрсөлдөх манай улсын жүдочид энэ сарын 8-нд газардана

2021-01-06 08:57:49

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбоо 2021 оны анхны тэмцээнээ дэлхийн мастерсаар эхлүүлэх гэж байна. Тус тэмцээн энэ сарын 11-13-ны хооронд Катар Улсын нийслэл Доха хотод болох бөгөөд үүнд таван тивийн 69 орны 398 шилдэг жүдоч өрсөлдөх юм.

Монгол Улсаас эрэгтэй, эмэгтэй нийт 10 жинд 16 шилдэг жүдоч явахаар мэдүүлгээ өгч, PCR шинжилгээнд хамрагдаад буй. Тэд Улаанбаатар хотоос "Хүннү Эйр" авиа компани Доха хотод нэгдүгээр сарын 8-нд хүргэх аж.

Дохаг зорих эрэгтэй жүдочид:

-60 кг жинд мастерсийн гурван хүрэл медальт, жингийнхээ дэлхийн чансааны 15-д эрэмбэтэй Д.Амартүвшин

-60 кг жинд дэлхийн чансааны 26-д эрэмбэтэй Л.Өнөболд

-66 кг жинд мастерсийн алт, мөнгөн медальт, дэлхийн чансааны дөрөвдүгээрт эрэмбэтэй Г.Хэрлэн

-66 кг жинд мастерсийн хүрэл медальт, дэлхийн чансааны долоодугаарт эрэмбэтэй Ё.Басхүү

-73 кг жинд дэлхийн чансааны 21-д эрэмбэтэй Ц.Цогтбаатар

-73 кг жинд мастерсийн мөнгөн медальт дэлхийн чансааны 23-д эрэмбэтэй Г.Одбаяр

-81 кг жинд дэлхийн чансаанд зургаадугаарт эрэмбэтэй Сайед Моллай

-81 кг жинд дэлхийн чансааны 28-д эрэмбэтэй О.Ууганбаатар

-90 кг жинд дэлхийн чансааны 23-д эрэмбэтэй Г.Алтанбагана

+100 кг жинд дэлхийн чансааны 23-д эрэмбэтэй Ө.Дүүрэнбаяр

Дохаг зорих эмэгтэй жүдочид:

-48 кг жинд мастерсийн алт, мөнгө, хүрэл медальт, дэлхийн чансааны долоодугаарт эрэмбэтэй М.Уранцэцэг

-48 кг жинд мастерсийн мөнгөн медальт, дэлхийн чансааны 18-д эрэмбэтэй Г.Наранцэцэг

-52 кг жинд дэлхийн чансааны 16-д эрэмбэтэй Л.Сосорбарам

-52 кг жинд дэлхийн чансааны 26-д эрэмбэтэй Б.Хорлоодой

-57 кг жинд мастерсийн дөрвөн алтан медальтай, дэлхийн чансааны 13-д эрэмбэтэй Д.Сумъяа

-63 кг жинд дэлхийн чансааны 19-д эрэмбэтэй Б.Ганхайч

Дохаг зорих дасгалжуулагчид:

Ахлах дасгалжуулагч Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар, дасгалжуулагчаар ОУХМ П.Нямлхагва, Ч.Болдбаатар нар багтжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дэлхийн мастерст өрсөлдөх манай улсын жүдочид энэ сарын 8-нд газардана  
Үзсэн: 802 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй