![](/uploads/202101/news/thumb/3919a2eb6f1e2e3c1cfd2f7061a9b526_x3.jpg)
“Саппоро-1972”, “Нагано-1998”, “Пёнчан-2018” өвлийн олимпийн буухиаг үргэлжлүүлэн, Ази тивд дөрөвдэх удаагаа зохиогдох “Бээжин-2022” наадмын спортын төрлүүдийн онцлох тэмдэг (Пиктограм) албан ёсоор олон нийтийн хүртээл болсон тухай Зохион байгуулах хорооны соёл, ёслолын хэлтсийн орлогч дарга Гао Тянь мэдэгдлээ.
БНХАУ-ын нийслэл Бээжин хот, түүний баруун умард Янчин дүүрэг, Хөбей мужийн Жан Зякоу (Монголоор Жанчхүүгийн даваа) хотод 2022 оны хоёрдугаар сарын 4-20-ны өдрүүдэд зохиогдох өвлийн XXIV олимпийн наадмын хөтөлбөрт албан ёсоор багтсан долоон спортын 15 төрлийг дүрсэлсэн 24 пиктограм зураглалыг Хятадын дүрслэх урлагийн төв академийн багш Линь Цүнь-Жэнь тэргүүтэй уран бүтээлчид Нанхиад гүрний уламжлалт босоо тамганы урлалыг орчин үеийн дүрслэлтэй холбон, улаан дэвсгэрээр хаврын баярыг билгэдэн, цагаан зураасаар өвлийн спортын хурд хүч, гоо тансагтай урнаар хослуулан туурвисан бүтээл болжээ.
Олимпизмийн түүхэнд Бээжин нь ногоон (2008), цагаан олимпийг зохиосон цорын ганц хотоор тодроод байна.
Дашрамд дуулгахад, спорт пиктограмыг анх “Токио-1964” олимпоос эхлэн хэрэглэсэн түүхтэй билээ.
“Бээжин-2022” наадмын онцлох тэмдэг олон нийтийн хүртээл болж эхэлжээ | ||
Үзсэн: 925 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.