Шууд Chart

Нэрээ сольж буй “Сүхбаатарын талбай”-н битүү утга юу өгүүлнэ вэ?

2013-07-15 16:41:10

Өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар нийслэлийн төв талбайг Эзэн богд Чингис хааны нэрэмжит болгох тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр болсон бөгөөд ингэснээр  Сүхбаатарын талбай нэрээ солих нь тодорхой боллоо.

Зарим нэгэн жиргээч "Арай л дэндэж байна даа АН-ынхан. Түүх рүүгээ байнга нулимаастай. Энэ тийм чухал асуудал байв уу" хэмээн цахим ертөнцөөр дамжуулан дургүйцлээ илэрхийлсээр байна.
 
Д.Сосорбарам  гавьяатын найруулан тавьсан үндэсний их баяр наадмын нээлтийн ёслол дээр нар, сар, гал буюу ардчилсан  намын тугны бэлгэ тэмдгүүдийг хөөргөснийг надамчин олон анзаараа болов уу?
 
Мөн дээрээс нь МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баяр наадмыг нээж үг хэлэхдээ “... Монголын тулгар төрийн их ой дөрвөн хоёр таширлан тохиож байна. Монголын түүхт их төр  2222-дахь жилийн ойгоо тэмдэглэж байна” гэхчлэн албан ёсны түүхэн он цагуудыг дурдахдаа “Ардын хувьсгалын яруу алдарт 92 жилийн ойн баяр наадам ” хэмээх хүн бүрийн чихэнд хоногшсон үгсийг хэлэлгүй орхисон билээ.
 
Зарим өвгөчүүл төрийн тэргүүндээ гомдоод цэнгэлдэх хүрээлэндээ очиж, бөхийн барилдаан үзэхээс татгалзсан гэсэн мэдээлэл түгээд энэ өдөр МАН-ынхны үүх түүхийн  бэлэг тэмдэг Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөх болсон нь цаагуураа нэгийг хэлээд байгаа гэлтэй...
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Нэрээ сольж буй “Сүхбаатарын талбай”-н битүү утга юу өгүүлнэ вэ?  
Үзсэн: 1379 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй