Шууд Chart

ӨНӨӨДӨР: “Согтууруулах ундааны хяналтын тухай” хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг болно

2014-04-30 08:10:52

Өнөөдөр УИХ-аар:

09:00 цагаас Өргөдлийн байнгын хорооны хуралдаан  “Б” танхимд:

09:00 цагаас Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд тус тус хуралдана.

09:00 цагаас Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд;

10:00 цагаас Хотыг дахин хөгжүүлэх тухай, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны дэд ажлын хэсгийн хуралдаан  344 тоот өрөөнд;

14:00 цагаас
“Ноос, ноолуурын салбарт тулгарч буй хүндрэл, бэрхшээл, түүнийг даван туулах арга зам” сэдэвт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцүүлэг  “Б” танхимд;

15:00 цагаас Монгол Улсын Үндэсний статистикийн хороо болон Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хорооноос шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “В” танхимд тус тус хуралдана.
 

-*-

09:00 цагаас ПУМА Империалын хурлын танхимд БШУЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, “Боловсролын давалгаа” төрийн бус байгууллага хамтран "Бага насны хүүхдэд унших номыг хэрхэн сонгох, ном унших орчныг хэрхэн бүрдүүлж, хүүхдэд номыг яаж уншиж өгөх вэ?" зэрэг арга зүйг бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд хүргэхэд чиглэсэн Үндэсний сургагч багш бэлтгэх “ХАМТДАА УНШЬЯ” сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад аймаг, нийслэлийн Боловсролын газрын сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн, нийслэлийн зарим цэцэрлэгийн арга зүйч нар хамрагдаж байгаа бөгөөд цаашид сургуулийн өмнөх насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд энэхүү арга зүйг хүргэнэ. Лавлах зүйл байвал: 93060023, 99094743

10:00 цагаас эхний жилдээ ажиллаж байгаа 21 аймгийн цэцэрлэгийн арга зүйчдын сургалт эхлэнэ. /Багшийн хөгжлийн ордоны 605 тоот/. Утас: 97113649/

11:00 цагаас эргүүлийн ажилтнуудад таних тэмдэг, дүрэмт хувцсыг хүлээлгэн өгөх арга хэмжээ Монголын хүүхдийн ордонд болно. Сүхбаатар дүүргийн хэмжээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хэв журмын урамшуулалт эргүүл 2014 оны 2 сараас эхлэн ажиллаж байна. Утас: 99767480

11:00 цагаас "Ил тод уул уурхай" ээлжит хэвлэлийн бага хурал Уул уурхайн яамны байранд болно. Утас: (51)-263506, (51)-264373

12:00 цагаас Увс аймгийн Э.Цэрэвийн нэрэмжит “Ойрад” хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид “Ээрэн Хүрээ” үндэсний дуулалт жүжиг тоглох гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийнэ. Хэвлэлийн бага хурал ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ-д болно. Утас: 300995, 99182236

12:30 цагаас Монголын үндэсний шигшээ баг, залуучуудын шигшээ багтай халз тоглолт хийж, орлогоо буяны үйлсд зориулах талаар Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд  хэвлэлийн бага хурал зарлалаа.

13:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд удтал чимээгүй байсан хадгаламж зээлийн хоршоод яагаад нэгдэх болсон талаар Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо, Монголын Хоршооллын Үндэсний нэгдсэн холбоо болон бусад байгууллага мэдээлэл хийнэ.

13:00 цагаас Хан-Уул дүүргийн Соёлын ордонд "Хан-Уул дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвөлгөөн” болно. Утас 99003381

14:00 цагаас БШУЯ  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 700 сая төгрөгийн өртөг бүхий 7 автобус Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан лифттэй автобусыг монголд анх удаа оруулж ирэн  сургуулиудад хүлээлгэн өгөх арга хэмжээ 29-р тусгай сургууль дээр болно. Эл арга хэмжээнд БШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно. Утас: 98119897

14:00 цагаас Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Монголын Ноос ноолуурын холбооноос хамтран “Ноос, ноолуурын салбарт тулгарч буй хүндрэл, бэрхшээл түүнийг даван туулах арга зам” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд зохион байгуулна.

14:30 цагаас “Согтууруулах ундааны хяналтын тухай” хуулийн төслийг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд эмнэлгийн байгууллагын ажилтан, албан хаагчдын хэлэлцүүлэг Төрийн ордон дахь Иргэний танхимд болно.

15:00 цагаас Стратеги академиас хэрэгжүүлж буй “Монгол бахархал” төслийн хүрээнд  монголын түүхчид, төрийн өндөр албан тушаал хашиж байсан ахмадууд, МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан уулзалт хэлэлцүүлэг Тусгаар тогтнолын ордны 6 давхарт болно.

16:00 цагаас "Төр, сүм хийдийн харилцаа ба Үндсэн хуулийн зохицуулалт" лекц Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно.

17:30 цагаас  22.30 цагийн хооронд "Загасны нөөцийг хамгаалах менежмэнтийг шинэчлэх ттухай" сэдэвт зөвлөлдөх уулзалт "Цэнгэг усны нөөцийн газар, байгаль хамгаалах төв"-д болно.

Монгол-Солонгосын Политехникийн Коллежийн 2 давхарт хурлын зааланд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс зохион байгуулж буй “Хөдөлмөрийн Аюулгүй Ажиллагаа , Эрүүл Ахуйн сургалтын байгууллагуудтай хийх уулзалт, ярилцлага болно. Холбогдох утас: 99845262, 89008368 /Цаг тодорхойгүй/

Нийтэлсэн: Web admin

ӨНӨӨДӨР: “Согтууруулах ундааны хяналтын тухай” хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг болно  
Үзсэн: 2555 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-04-30 10:04
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй