Шууд Chart

Зураг түүх өгүүлнэ

2021-01-07 10:35:58

1963 онд Б.Явуухулан, С.Эрдэнэ, Ж.Лодой гурав Москвад ажлаар очихдоо Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн оюутнууд болон тус сургуулийн дэргэдэх хоёр жилийн дээд курст суралцаж байсан зохиолчдоо эргэх үед энэхүү зургийг авахуулжээ.

Оюутнууд: Д.Пүрэвдорж, П.Лувсанцэрэн, Д.Гармаа, Т.Галбадрах, Н.Нямдорж, Ш.Цогт, Д.Нямаа.

Дээд курсд суралцагсад: Г.Жамсранжав, Ж.Пүрэв, Ц.Мөнх, Д.Намдаг, Д.Цэнд.

Жич: Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд Монголоос 1950-иад онд хоёр, 1960-аад онд зургаа, 1970-аад онд хоёр, 1980-аад онд 12, 1990-ээд онд ес, нийт 31 хүн суралцаж төгссөн байдаг.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Зураг түүх өгүүлнэ  
Үзсэн: 1141 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй