![](/uploads/201404/news/thumb/5036adddfbb081921330fbdf0f463f33_x3.gif)
Энэ жил нийслэлийн хэмжээнд 54,9 км замыг өргөтгөн шинэчилж, 40,4 км зам шинээр барина. Замын өргөтгөл шинэчлэлийн ажлууд энэ сараас эхэлсэн бөгөөд одоогоор Бээжингийн гудамжны 0.9 км авто зам болон гүүрийн өргөтгөл, шинэчлэлийн ажил, Гурвалжингийн гүүрээс ТЭЦ-3 явах чиглэлд Дунд голын доод гүүрийн засварын ажил, Хувьсгалчдын гудамж буюу телевизийн эцсээс Баянхошуу чиглэлийн 4.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил, Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүрэх 17.6 км авто зам шинээр барих ажил, Яармагийн гүүрийн баруун талд барьсан түр гүүрийн холбоос хоёр талын 0.5 км замын ажил, Шаргаморьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн таван км, Сэлхийн зуслангийн 4.5 км зам барих ажил болон Нисэхийн 13.7 км, Био-Шувуу чиглэлийн 22.5 км авто зам, Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас Улиастай чиглэлийн зургаан км авто замуудын ажил графикт төлөвлөгөөний дагуу эхэлжээ.
Гурвалжингийн гүүрээс ТЭЦ-3 явах чиглэлд байршилтай Дунд голын доод гүүрийг 1975 онд анх барьсан. Энэ гүүрийн баруун талд өнгөрөгч 2013 онд шинэ гүүр барьж байнгын ашиглалтад хүлээлгэж өгсөн юм. Нийслэлийн Авто замын газраас “ЗМЗ” ХХК-тай гэрээ байгуулж, тус компани хуучин гүүрийг засварлаж долдугаар сарын 10-нд хүлээлгэж өгөх гэрээтэй ажиллаж байгаа юм. Замын ажлын явцад гүүрийн тулах хэсгүүдийг өргөж засах диафрагмм шинээр нэмж хийх, завсарын бетон, тэгшилгээний бетон, компенсатор, явган хүний зам, дугуй цохигч, гүүрийн хайс, хучилт зэрэг ажлуудыг хийнэ. Өнөөдрийн байдлаар завсрын бетон, дам нурууг засварлаж, гүүрэн доор ригелээс дээшхи тулгуурын засварын ажлуудыг гүйцэтгээд байна.

Дунд голын хуучин гүүрийг наадмаас өмнө ашиглалтад оруулна | ||
Үзсэн: 1397 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.