Шууд Chart

Дохад болох Мастерс тэмцээний хуваарь гарчээ

2021-01-07 15:40:09

Жүдо бөхийн шинэ оны анхны Мастерс тэмцээн Катарын нийслэл Дохад энэ сарын 11-13-нд болно. Дэлхийн зөвхөн чансаа өндөр жүдочид оролцдог уг тэмцээн 2010 оноос эхлэн явагдаж байгаа юм.

Үүнд түрүүлсэн тамирчин олимпын эрхийн оноогоо 1800-гаар ахиулах бол мөнгөн медаль 1260, хүрэл медаль 900 оноотой.

Анх дэлхийн чансаа өндөр 16 жүдоч оролцдог байсан бол өнгөрсөн жилээс 36 болж нэмэгдсэн. Хэн нэг нь ямар нэг шалтгаанаар оролцохгүй болбол оронд нь өөр тамирчин оролцохгүй. Зохион байгуулагч орон жин тус бүрд хоёр тамирчин оруулах давуу эрхтэй. Энэ жил нийт 70 орны 402 тамирчин мэдүүлгээ өгчээ.

Монголын шигшээ баг

Эрэгтэй

60 кг - Д.Амартүвшин чансааны 2621 оноотой, Л.Өнөболд 1920

66 кг - Г.Хэрлэн 4215, Ё.Басхүү 3817

73 кг - Ц.Цогтбаатар 2626, Г.Одбаяр 2619

81 кг - Сайед Моллай 4263, О.Ууганбаатар 1891

90 кг - Г.Алтанбагана 2192

+100 кг - Ө.Дүүрэнбаяр 2152

Эмэгтэй

48 кг - М.Уранцэцэг 4292, Г.Наранцэцэг 2635

52 кг - Л.Сосорбарам 2757, Б.Хорлоодой 2153

57 кг - Д.Сумъяа 3200

63 кг - Б.Ганхайч 2549

Мастерс тэмцээний хуваарь

1-р сарын 11

Эрэгтэй 60, 66 кг, эмэгтэй 48, 52, 57 кг-ийн жингийн барилдаантай.

1-р сарын 12

Эрэгтэй 73, 81 кг, эмэгтэй 63, 70 кг.

1-р сарын 13

Эрэгтэй 90, 100, +100 кг, эмэгтэй 78, +78 кг-ийн жин.

Финалын барилдаан Улаанбаатарын цагаар 22 цагт эхлэх юм. Урьдчилсан барилдааны эхлэх цагийг оролцогчдын эцсийн мэдүүлгийг авсны дараа гаргана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дохад болох Мастерс тэмцээний хуваарь гарчээ   
Үзсэн: 887 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй