Улаанбаатар хотын цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги хамт олныг шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” уралдааныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэ жилийн уралдаанд 29 анги, байгууллага оролцсоноос төгсгөлийн шатад Зэвсэгт хүчний 353, Хилийн 0151, Зэвсэгт хүчний 120, Хилийн 0164, Зэвсэгт хүчний 032, Зэвсэгт хүчний 311, Зэвсэгт хүчний 017, БХИС, Зэвсэгт хүчний 150 дугаар анги шалгараад байна. Эдгээр ангиудын жагсаалын үзүүлэх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа 05 сарын 03-ны 11.30 цагт Их эзэн Чингис хааны талбай талбайд болох юм. Мөн энэ үеэр Цэргийн жинхэнэ алба хаасан дайчдыг халах үйл ажиллагааг зохион байгуулна.
Нийслэлийн Засаг даргын шийдвэрийн дагуу “Монгол цэргийн жавхаа” уралдааны тэргүүн, дэд, гутгаар байранд шалгарсан шилдэг тохижилттой, жагсаалч ангийг удирдан зохион байгуулсан захирагч, даргыг орон сууцаар шагнана. Мөн тус үлээвэр хөгжмийн зэмсгийн иж, мөнгөн шагналыг олгох юм. Мөн тусгай шагналаар нэг ангийг шалгаруулж үлээвэр хөгжмийн зэмсгийн иж, дөрвөн сая төгрөгөөр урамшуулах аж.
Алба хаасан дайчдыг халах үйл ажиллагаа болно | ||
Үзсэн: 1665 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.