![](/uploads/202101/news/thumb/df945de25399c8bcf43e1457a5792536_x3.jpg)
-Та өөрөөсөө эрс өөр зохиолчдын бүтээлүүдэд дуртай юу?
Ле Клезио “Тийм ээ, ном унших нь бусдын зохиол бүтээлүүдээр аялж байгаа хэрэг. Орчноо солино гэсэн үг. Учрал үгүй бол унших хэрэг юун. Ном уншиж байхад заримдаа бусадтай сэтгэл зүрхээ солилцож буй мэт мэдрэмж төрдөг юм. Их сонин, сэтгэл түгшээсэн, бараг ид шидийн ч гэмээр. Би үргэлж анхны сэтгэгдэл дээрээ буцаж ирдэг, яагаад гэвэл анхны сэтгэгдлээр л аливааг илүү сайн мэдэрсэн байдаг. Саяхан Жозеф Конрадын хэдэн номыг дахин уншлаа. Цөөн үг, жижиг хэмжээтэй ном хүний амьдралыг өөрчилж болно гэж бодохоор сэтгэл догдлоно”
Энэ бол “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн энэ өвлийн дугаарын “Нобелийн шагналтан” булангийн зочин 2008 оны Нобелийн утга зохиолын шагналт, Францын зохиолч Жан Мари Гюстав Ле Клезио ярилцлагын хэсэг юм.
Белгид суугаа тус сэтгүүлийн утга зохиолын ажилтан орчуулагч Ш.Майцэцэгийн бэлтгэсэн ярилцлага аж. Яг үнэндээ Монголын зохиолчид өөрсдийгөө л уншдаг болсон энэ цагт Ле Клезиогийн ярилцлага ухаарал өгнө.
Жан Мари Гюстав Ле Клезио: Ном уншихад бусадтай сэтгэл зүрхээ солилцож буй мэт мэдрэмж төрдөг | ||
Үзсэн: 516 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.