Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Р.Бурмаа “буцсангүй” АН-ынхан санал болгосонгүй”, “Эрх баригч намын бүлгүүдийн хурал дээрх зодоон удирдлагуудаа түргэн авахуулав”, “Тариаланчид рапсыг бус улаан буудайг сонгож байна”, “Буянт-ухаа 1 хорооллын сугалааг ирэх сарын 3-4-нд явуулна” гэсэн мэдээллийг онцлож байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Гэр бүл, найз нөхдөөрөө нийлж өөрсдийн төгөлтэй болохоор мод тарьдаг болжээ”, “Согтуу залуус "counter strike" тоглоомд гардаг шиг л буудалцжээ” зэрэг мэдээлэл, сурвалжлагууд оржээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “М.Энхболд: Засгийн газрыг бутаргах санаа бидэнд байхгүй”, “Телевизийн олон сувгийн зөвшөөрөл олгохоор болжээ”, “С.Батхуяг: Нарантуулд зарж байсан ангийн арьс эд зүйлсийг хураасан”, “Х.Баттулга нам байгуулвал” зэрэг сурвалжлага, мэдээ болон ярилцлагыг онцлож байна.
“Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “Давхар дээлээ хамгийн түрүүнд тайлах сайд хэн бэ”, “Р.Бурмаа буруутай юу”, “Үе үеийн сангийн сайд нар эдийн засаг хямарсан гэж дүгнэв” зэрэг нийтлэл, сурвалжлага, мэдээллийг онцлов.
“Өглөөний сонин"-ы өнөөдрийн дугаарт “Нүхт тур, Миат ХК-иас жилд гурван тэрбум төгрөг залгидаг”, “Н.Ганхуяг: Монголын хорих байгууллагын нөхцөл Европийн орнуудынхаас сайн гэсэн”, “С.Эрдэнэ хоёр хошуутай болсон уу” сурвалжлага, ярилцлагыг онцлож байна.
“Улс төрийн тойм” “Ц.Элбэгдорж, О.Баасанхүү нараас Х.Тэмүүжингийн талаар мэдүүлэг авах цаг болжээ”, “М.Зоригт: Сайн дураараа огцорч асуудлаа шалгуулах соёлтой хүн хууль зүйн сайд байх ёстой”, “Д.Одхүүгийн оролдлого дуусаагүй гэв үү” зэрэг сурвалжлага, мэдээлэл, ярилцлагыг уншиж болно.
“Үндэсний шуудан” сониноос “MCS-ийн Оджаргалыг илүү дэмжье”, “Шадар сайд, ЗДХЭГ-ын даргыг давхар дээлтэй нь үлдээх санал дэмжигдсэнгүй”, “Т.Гэрэлт-Од: Буянт-Ухаа хороололд байр авах хүмүүсийг ирэх долоо хоногт тодруулна” нэртэй мэдээ, ярилцлагыг уншиж болно.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1194 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.