Шууд Chart

Криштиану Роналду 2020 онд хамгийн олон гоол оруулжээ

2021-01-08 16:26:33

Италийн “Ювентус” багийн португал довтлогч Криштиану Роналду 2020 онд өрсөлдөгчийнхөө хаалганд 33 гоол оруулжээ.

Ингэснээр тэрбээр Европын Топ таван лигтээ улирч буй онд хамгийн олон гоол оруулсан тоглогч болсон байна.

Мөн Германы “Бавари” багийн польш довтлогч Роберт Левандовски 32 гоол оруулсан үзүүлэлтээр хоёрт орсон байна.

Италийн “Лацио”-гийн Чиро Иммобиле 28, Английн “Ливерпүүл”-ийн египет довтлогч Мохамед Салах, Дортмундын “Борусси” багийн Эрлинг Холанд нар 23 гоол оруулсан амжилтаар дугаарлажээ.

Харин 11 метрийн торгуулийн цохилтоос оруулсан гоолыг оруулахгүйгээр тооцвол Роберт Левандовски 27 гоол оруулсан аж. Э.Холанд (22), К.Роналду (20), Ч.Иммобиле (18), М.Салах (18), Сон Хын Мин (Тоттенхэм 17) нар араас нь оржээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Криштиану Роналду 2020 онд хамгийн олон гоол оруулжээ  
Үзсэн: 905 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй