Шууд Chart

“Хамтдаа уншья” сургалт эхэллээ

2014-04-30 10:03:27

“ПУМА Империал” зочид буудлын хурлын танхимд 09:00 цагаас БШУЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, “Боловсролын давалгаа” төрийн бус байгууллага хамтран "Бага насны хүүхдэд унших номыг хэрхэн сонгох, ном унших орчныг хэрхэн бүрдүүлж, хүүхдэд номыг яаж уншиж өгөх вэ" зэрэг арга зүйг бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд хүргэхээр ажиллаж байгаа юм.

Энэ хүрээнд Үндэсний сургагч багш бэлтгэх “ХАМТДАА УНШЬЯ” сургалтыг зохион байгуулж эхэллээ.

Сургалтад аймаг, нийслэлийн Боловсролын газрын сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн, нийслэлийн зарим цэцэрлэгийн арга зүйч нар хамрагдаж байгаа бөгөөд цаашид сургуулийн өмнөх насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд энэхүү арга зүйг хүргэнэ гэж зорьжээ.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Хамтдаа уншья” сургалт эхэллээ  
Үзсэн: 1340 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй