Мэргэжлийн хяналтын байгууллагаас сүүлийн найман жилийн байдлаар “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 27.1.6, 27.1.9, “Ойн тухай” хуулийн 47.2.11 дэх заалтуудыг үндэслэн хууль бусаар бэлтгэгдсэн 21935 м3 мод модон материал, хууль бус мод бэлтгэлд ашигласан 68 автомашин, 112 ширхэг тоног төхөөрөмж, моторт болон тавцант хөрөөг хурааж улсын орлого болгожээ.
Хууль бус мод бэлтгэлтэй холбоотой илэрч буй зөрчлийн тоо сүүлийн найман жилд тав дахин буурчээ.
2013 оны байдлаар Ойг хамгаалах, зөв зохистой ашиглах, хамгаалах үүрэг бүхий ойн нөхөрлөл 1062, Ойн мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж 274 байгуулагдаж 22200 орчим ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж мод бэлтгэх, боловсруулах аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нэгээс хоёр хувийг үйлдвэрлэж байна.
68 автомашин хураажээ | ||
Үзсэн: 1131 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.