Шууд Chart

Маргааш эхлэх Хацү башёд аваргууд барилдахгүй

2021-01-09 14:28:28

Японы мэргэжлийн сүмо бөхийн 2021 оны анхны барилдаан Хацү башёд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд нар барилдахгүй өнжихөөр болжээ.

Хакүхо аваргын хувьд коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарсан учраас энэ удаа өнжиж байгаа бол Какүрюү аварга бэртэл гэмтэл нь эдгээгүй гэнэ.

Нэгдүгээр сарын 10-нд буюу маргааш эхлэх башёгийн Макүүчи зиндаанд Озэки Такакейшо, Асанояама, Шодай нарын зэрэг сүмоч тэргүүлж барилдах аж.

Энэ өдрийн барилдаанд Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Котошохо /М-3/, Тамаваши Б.Мөнх-Оргил /М-4/, Точиношин /М-4/, Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-8/, Токушёорюү /М-8/-тэй, Ичиножёо А.Ичинноров /М-12/, Тэрүцүёоши /М-12/-той, Хошёорюү С.Бямбасүрэн /М-14/, Ютакаяама /М-15/-тай тус тус барилдана.

Мөн Чёошома Г.Мөнхсайхан тэргүүтэй Коконоэ дэвжээний дөрвөн бөхийн шинжилгээний хариу эерэг гарсан тул энэ удаа барилдахгүйгээр болжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Маргааш эхлэх Хацү башёд аваргууд барилдахгүй  
Үзсэн: 696 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй