Уул уурхайн яамнаас сар тутамд хийдэг “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр 11.00 цагт товлогджээ.
Тус уулзалтад Уул уурхайн сайд болон агентлагийн дарга нар оролцож, цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх юм.
Засгийн газар Тавантолгой, Оюутолгой төслийг эрчимжүүлэхээ Эдийн засгийг идэвхижүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд тусгасан аж.
Харин энэ чиглэлээр салбарын яам хэрхэн ажиллах, Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хаврын чуулганаар батлуулахаа мөн Засгийн газар мэдэгдсэн. Энэ ажил ямар шатанд яваа зэрэг цаг үеийн асуудалд сэтгүүлчдэд хариулт авах боломжтой гэнэ.
Уул уурхайн яамнаас хурал зарлалаа | ||
Үзсэн: 1036 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.