Шууд Chart

Д.Сумъяа, М.Уранцэцэг тэргүүтэй бөхчүүд өнөөдөр барилдана

2021-01-11 10:13:15

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй энэ оны анхны тэмцээн Дохагийн дэлхийн мастерс өнөөдөр эхэлж байна. Тэмцээний эхний өдөр эмэгтэй -48 кг, -52 кг, -57 кг, эрэгтэй -60 кг, -66 кг зэрэг жингийн барилдаанууд явагдана. Энэ өдөр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин  Д.Сумъяа, гавьяат тамирчин М.Уранцэцэг, Д.Амартүвшин, ОУХМ Г.Наранцэцэг, Б.Хорлоодой, Л.Сосорбарам, Л.Өнөболд, Г.Хэрлэн нар зодоглоно.

Тамирчин, дасгалжуулагчид Катарт очсоноосоо хойш хоёр удаа “Covid-19”-ийн шинжилгээнд хамрагдсан аж.

Эхний өдрийн сугалаа, оноолт:

Эмэгтэй -48 кг

Г.Наранцэцэг эхний тойрогтоо Өмнөд Африкийн Геронай Уайтбойтой

М.Уранцэцэг эхний тойрогтоо гоц мөргөсөн

Эмэгтэй -52 кг

Б.Хорлоодой эхний тойрогтоо Израилийн Гефен Примотой

Л.Сосорбарам эхний тойрогтоо Бельгийн Карлин Ван Сниктэй

Эмэгтэй -57 кг

Д.Сумъяа эхний тойрогтоо Румыны Лоредана Охайтай

Эрэгтэй -60 кг

Д.Амартүвшин эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Испанийн Франциско Гаррикостой

Л.Өнөболд эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Америкийн Адонис Диазтай

Эрэгтэй -66 кг

Ё.Басхүү эхний тойрогтоо Египетийн Мохамед Абделмавгоудтай

Г.Хэрлэн эхний тойрогтоо гоц мөргөсөн

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Сумъяа, М.Уранцэцэг тэргүүтэй бөхчүүд өнөөдөр барилдана   
Үзсэн: 696 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй