Шууд Chart

Хошин урлагийнханд ёс зүйн хичээл заая

2014-04-30 11:25:00

“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар аялан тоглолтынхоо үеэр зодолдож, нэгнийгээ ноцтойгоор түлсэн хэрэг цахим ертөнцөд шуугиан дэгдээж байна. Тус хамтлагийн ахлагч Б.Ариунболд тэдний зодооныг “Шалгуулах шаардлагагүй, хэн хэн нь гомдол гаргаагүй” гэх тайлбар өгснөөр өнөөх хоёр нь мөн л бөөрөнхийлж гомдол гаргахгүй гэдгээ илэрхийлээд байгаа. 

Чухам юунаас болж муудалцан, ус буцалгагч болон аягаар халуун ус цацалцаж, түлэгдсэн зураг нь олон нийтийн сүлжээнд тарах болсныг тэд  нарийвчлан тайлбарлахаас эмээгээд байгаа бололтой.
 
Гэвч мартаж, эгээрч болохгүй өнцөг байна. Өнөөдөр хошин шогийнхны тарьж буй соёлын үр, нийгмийн сэтгэлгээний нөлөөлөл гэж нэг чухал асуудлыг тэд мартаад байх шиг. Телевизийн суваг солих бүр хошин шог, Үйлдвэрчний эвлэл, Соёлын төв өргөө, Тусгаар тогтнолын ордон гээд хамаг л үзвэр үйлчилгээний томоохон байгууллагуудын тоглолтын цаг тэдний шил дараалсан тоглолтын хөтөлбөрт дарагдаастай.
 
Гудамжинд, гэртээ, ажил төрөл, анги танхимдаа Солонгос сериалитайгаа зэрэгцүүлээд хошин шог ярин хөгжилдөх бөгөөд шинэ үгийн сангийн бүрдүүлэлтэд хүртэл онцгой их байр суурийг хошин шогийнхон эзлэх болов. Тэдний шинэ тутам тоглолтоор нийгэм нэг хэсэгтээ амьсгалж, хошин зохиомж бүхий шторкуудыг нь хүүхдүүд үзээд л цээжилчихнэ.
 
Нийслэл хотод зочилсон хөдөө орон нутгийн иргэд хошин шогийн тоглолт үзэхгүйгээр сум орон нутгаа зорьвол очоод “онигоо” болно. Нутагтаа очсон хойноо телевизээр өнөөх хэдэн жүжигчдээ хараад “Бооёо яс юман дээрээ намхан л юм байна лээ ш тээ”, “Алдармаа тэгж маягласан. Сайхан биетэй моньд шүү” гэхчилэн ярина.  
 
Хошин шогийнхны хөнддөг сэдвүүд нь гэр бүлийн хүрээний явган хэрүүл, нууц амраг, албан тушаалын хэнээрхэл, авлига, настнуудын зөнөг залгалт төдийхнөөр үргэлжилж, Монгол түмнээ шоглож, доромжлоод байгаагийн аль нь мэдэгдэхгүй “нойтон шир”-ээр ороолгосоор ирлээ. Гэр бүл, найз, хамт, олноороо цугларч суугаад үзэцгээнэ. Зорилтот бүлгийн ямар ч ангилал байхгүй тул “Ингэж болдог” гэсэн сэдлүүдийг хэн хүнд төрүүлнэ. Даган дууриана.
 
Учир мэдэх хүмүүс  жүжгийнх нь зохиолыг цаасан дээр буулгаад уншаад үз, урлаг гэж ярих хэрэг байна уу, хэдхэн үзэгдлээ түргэн хэмнэлт бүжгээр хуураад боож орхидог гэж шүүмжилдэг ч нийгмийн энэ их эрэлт, хүслийн жигүүрийг хугалж дийлнэ ээ гэж үгүй.
 
Өгүүлшгүй үр нөлөөг тэд ингэж үзүүлдэг. Магадгүй арван жилийн охид нэг хэсэгтээ халуун ус бие бие рүүгээ цацаж тоглохыг үгүйсгэх аргагүй. Тэдний үг, үйлдлүүд зохист бас зохист бус хамаарлаасаа эс шалтгаалж тархинд шууд харвадаг нууц шидтэй.
 
Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарын зодоон хувь хүний болоод “Шинэ үе” продакшны нэр хүндийн энх тунх байдлаас шалтгаалж ингээд замхардаг юм байж. Гэтэл олны нүдэн дээр ямагт ил байж, алхам тутамдаа үлгэр дуурайлал, үнэлэмж, хүндлэлийг төрүүлж явах учиртай уран бүтээлч хүмүүсийн энэ хэрийн ёс бус үйлдэл хэдий их хэмжээний зохист бусын үрийг суулгах бол...
 
“Ерөөсөө л тэдэнд зориулсан ёс зүйн хичээлийг тусгайлсан хөтөлбөрийн дагуу заах шаардлагатай юм байна. Тэгж байж л нийгмийн сэтгэлгээг бага боловч эрүүл байлгаж чадах биз ээ. Ядаж өөрийн хүрсэн “од”-ын байр сууриа хүндэтгэн үзэж, эв түнжинтэй байлгах ухааныг эрхэм Бооёо ах тэдэнд зааж өгдөггүй юм байх даа” гэх хөхүүн бодол төрлөө.
 
Та бүхнийг ард түмэн харж, чагнаж, сонсож, дууриасаар байгаа гэдгийг хааяадаа мартаад байна уу даа, эрхэм хошин урлагийнхан минь...
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Хошин урлагийнханд ёс зүйн хичээл заая  
Үзсэн: 7690 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-05-07 11:26
наргиж цэнгээд муудалцаад байгаа нь овоо мөнгөтэй болсон юм байгаа биз
202.179.15.xxx [202.179.15.xxx] 2014-05-02 18:09
Hiigmiin amdpal jpcan xvmvvciig dopomjulcn ene xvmvvciig zagdaa ni xapaandaa abax xepegtei, xii mapzan jpcn xvmvvc vneniig bchen bna menge bodoj bgaa boloxooc vnexeep niigem nelee baga ch vv dee bvgdiig ni ec zvin xucheeld zagdaa naptai gepee xiix ectoi
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-05-01 22:58
Xoyor awgai xerelduulj neg ni awsand nogoo ni shorond.xergiim ezen ni tushaal dewsheed l yawj bna.ene 3 yaw bas ingeed l bay bolood l.eroosoo ezniig ni l shorond suulgaad yps zuin xicheel zaa. Tegexgui l bol tuux dawtagdana.
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-05-01 19:03
unen bichjeee
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-04-30 21:48
en zerleg aluurchdaas yalgaa algaa. iim bai gj hvvhdvvded zaagaad bgaa yum uu .zerleg avgai nar.. orsdiigoo od gd bodchison.hicneen muudlaa ghd dendvv hertsgii balmad zerleg tanhai yumaa.ta nariig yostoi iim gj bodsongvi...20 ,30 jil bolson hvmvvs soyoliin tregvvn avagvi bhad ta nar barag surguuli togsood l avsan gsn vgshdee...
202.131.248.xxx [202.131.248.xxx] 2014-04-30 19:28
“Бооёо яс юман дээрээ намхан л юм байна лээ ш тээ”
202.131.248.xxx [202.131.248.xxx] 2014-04-30 19:27
BOOYOO-giin shine uye, ner hund navs un laaaaaa
124.158.93.xxx [124.158.93.xxx] 2014-04-30 19:17
улаанбаатар ирж суурьшсан хөдөөнийхөн хошин шогийг үзээд л баярлаад, хөөрхий амьтад, жинхэнэ классик жүжиг гэж мэдэхгүй, эрэлт нь их байгаа тохиолдолд хошин шог хэзээ ч үнэ цэнээ алдахгүй, тийм болохоор нийт ард түмэнд нь ёс зүйн хичээл орох хэрэгтэй
124.158.93.xxx [124.158.93.xxx] 2014-04-30 19:14
ёс зүйн хичээл заах хэрэгтэй, их зөв бичсэн байна
124.158.93.xxx [124.158.93.xxx] 2014-04-30 19:13
gyn
119.40.102.xxx [119.40.102.xxx] 2014-04-30 18:56
ТА БҮХЭН Х-ТҮЦИЙН ЗУРАГТААР ЦАЦАЖ БАЙГАА ТОГЛОЛТЫНХ НЬ СУРТАЛЧИЛГААГ ХАРСАН У ЖИРИЙН АРД ИРГЭДИЙГ ТЭГЖ ДОРОМЖИЛЖ БОЛОХГҮЙ БИЗДЭЭ СЭГСИЙН ХАР МАЛ Ч ГЭХ ШИГ БАНЗАЛ ГЭХ ШИГ ТЕЛЕВИЗҮҮД Ч ГЭСЭН ТИЙМ ХАЧИН ҮГ ХЭЛЛЭГТЭЙ ЮМЫГ ЦАЦААД Л
203.169.55.xxx [203.169.55.xxx] 2014-04-30 17:26
ЭНЭ ТЭНЭГҮҮДЭД ЁС ЗҮЙН ХИЧЭЭЛ ЗААСНААС САРМАГЧИНГУУДАД ЗААСАН НЬ ДЭЭР..
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-04-30 16:11
zunuchihsun yumuu haashaa yum agluu booyoo odoo bolio boli
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-04-30 16:10
anhandaa dajgvi bas hoshin urlagiinhn sagaad bgaa shvv. Dutuu gedegee haruulaad batlaad bh yumaa
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-04-30 16:08
booyoogiin buruu . Ambii hvrleegee yasan Undarmaag bas Yachihav. Vvniih ni uchiriig olohgvi dood mangaruud ni uusan idsenee shingeej chadahgvi zavaaraad ... Toglolt nereer huduugvvr shivshigee tarij shoudaj zavaaraad. Arzganasan amitad vee kkk
124.158.91.xxx [124.158.91.xxx] 2014-04-30 16:01
Zaagaad tolgoi ni hurehgui sh dee. Bolovsrol muutai naagiinuud shuu dee.
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2014-04-30 13:13
болиоч ээ. Ариунболд нь юугаа харж байсийн. Ямар ч ёс зүй байхгүй. Мөнгөний шуналтангууд
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2014-04-30 12:54
Ард түмнийхээ хайрыг дааж амьдраа, ер нь тэгээл телвизээр нэг нэвтрүүлэг хөтөлж хэд гараал, хошин шогийн хамтлагт ганц хоёр номерт гарчихаараа л одоо яадийн, өөрсдийгөө од, мод гэж бодоол, агуу ихийн дэмийрэлд автаал...., болиоо. Би ч гэсэн та нартай адилхан хэдэн удаа телвизээр гарчихвал бас од л болно ш д. Гэхдээ намбатай од болноо бас.....
124.158.109.xxx [124.158.109.xxx] 2014-04-30 12:39
uher mongolchuudad bugded ni zaamaar um. zaah humuus ni bas acuudaltai uhernuud
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-04-30 12:16
ичиж үхмээр юмнууд
202.179.15.xxx [202.179.15.xxx] 2014-04-30 12:16
ТЭНЭГҮҮД
202.70.41.xxx [202.70.41.xxx] 2014-04-30 12:16
teneg oyungerelee chi naad heden haltaruudaa odoo uil ajillgaaag ni haa edgeer chin niigmiig tercchigeer ni buzarlaj bna bas tatvariin shalgalt oruulya
182.160.1.xxx [182.160.1.xxx] 2014-04-30 12:11
зув ш дээ Салж нийлсэн хуухэд ончруулсэн хугшин авгай нартай. явалдсан жинхэнэ хошин шогийн гаруудуудад ес зуйн хичээл орох хэрэгтэй
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2014-04-30 12:08
хошин шогийнхон гэж юу юм бэ бааснууд архичин хүүхэнчин хоорондоо явалдагч нар шүү дээ.Нийгмийн өргөн цар хүрээтэй сэдвийг хөндсөн ямарч бүтээл байхгүй, зөвхөн цаг нөгцөөсөн элдэв шалдир булидар өчүүхэн зүйлсээр марзан юм хийчихээд түүнийгээ тоглох гэж баахан хоолойгоо шахаж орилоно ,бас дундуур нь хий цаг өнгөрөөхөөс айж эв хавьгүй бүжиглэх аядана ,үнэхээр ичмээр бөгс улаймаар байдаг шүү ,тэд даанч толгой муу дунд сургуульдаа дандаа муу сурдаг хүүхдүүд байсан шүү гэдгийгн өөрсдөө ч мэддэг юм билээ
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2014-04-30 12:07
Энэ марзан амьтануудыг оогшуулээд байвал ийм л юм болдог юм даа.
202.131.225.xxx [202.131.225.xxx] 2014-04-30 12:04
X-Tutsiin odoo tavij bga hoshin shog mog bol odoo BOLIOOCHDEE l gej helmeer bnlee. Yaagaad chanargui yum hiigeed bgaa yumbe? Umnu ni arai ch iim bgaaguie. Odoo bolih heregtei. Agluu ntr odoo bolio boli. 2tsag uzuulber uzuulj bj yadaj 10 huvid ni huniig ineelgeh heregtei, 1 huvid ni ch ineehgui bnlee shde. Ahij hezee ch X-Tutsiig l lav uzehguie
124.158.107.xxx [124.158.107.xxx] 2014-04-30 11:55
ХОШИН ШОГИЙНХОН БЭЛЭН СЭДЭВТЭЙ БОЛСОН БАЙНА
124.158.125.xxx [124.158.125.xxx] 2014-04-30 11:53
ene ugiig olon jiliin umnu helsen dee, bidnii baij baigaa tsarai ene shuu dee

Бидэнтэй нэгдээрэй