Шууд Chart

Цэнгээнт бүжгийн тэмцээн боллоо

2014-04-30 11:18:42

 

Хүүхдэд бүжгийн урлагийн гайхамшгийн мэдрүүлэх, өв тэгш бие бялдартай болон өсөхөд нь нөлөөлөх зорилготой “Гэгээн хүслэн” хүүхдийн цэнгээнт бүжгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр Сүхбаатар хотод амжилттай зохион байгуулагдлаа. 

 

Уламжлал болсон энэхүү тэмцээнд Сэлэнгэ аймгийн 17 сум, зургаан тосгоны нийт 29 хамтлаг, 272 хүүхэд оролцож, авьяас чадвараа дайчлан, мэргэжлийн урлагийн тайзнаа өрсөлдсөн юм.
 
Тэмцээн бага нас, өсвөр нас, ахлах насны ангиллаар явагдаж бага насны ангиллын тэргүүн байрыг Сүхбаатар сумын IY цэцэрлэгийн “Улаан сарнай” хамтлаг, удаах байрыг мөн сумын II цэцэрлэг, гутгаар байрыг Мандал сумын “Олимп” цэцэрлэгийн баг эзлэв. 
 
Өсвөр насны ангиллын тэргүүн байрыг Ерөө сумын “Болор шигтгээ”, Хөтөл хотын “Солонго”, Хүдэр сумын “Эрхэс” багууд тус тус эзлэсэн байна. Харин ахлах насны ангиллын тэргүүн байрыг Ерөө сумын “Хатан Ерөө”, удаах байрыг Хушаат сумын “Болор”, гутгаар байрыг Хүдэр сумын “Шар сарнай” хамтлагууд эзлэжээ.
 
Тэмцээний хосын тэргүүн байрыг Алтанбулаг сумын хос бүжигчид авсан бол хаан бүжигчнээр Алтанбулаг сумын Э.Баатар, хатан бүжигчнээр Сүхбаатар сумын I сургуулийн Б.Энхжин нар шалгарсан байна.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Цэнгээнт бүжгийн тэмцээн боллоо  
Үзсэн: 2083 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй