
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр цахимаар хуралдлаа. Хуралдааны эхэнд өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг сонсов. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой зарим асуудлыг тодруулж, үүрэг чиглэл өгсөн юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн нийслэл хотод тогтоосон байсан Бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор гаргасан нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдүүлж, коронавирусийн халдвараас сэргийлэх ажлыг бүх түвшиндээ сайтар зохион байгуулахыг үүрэг болголоо.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо | ||
Үзсэн: 842 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.