Шууд Chart

Үндэсний шигшээ багийн тамирчид бэлтгэлдээ гарлаа

2021-01-12 08:31:46

Цар тахлын үед Үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэлийг цалгардуулалгүй халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан бэлтгэл сургуулилтыг нь тасралтгүй үргэлжлүүлэх хүсэлтийг УОК-д тавьж шийдвэрлүүлсний дагуу өчигдөр Олон улсын Найрамдал төвд бэлтгэлээ базаахаар жүдо, чөлөөт бөх, боксын баг тамирчид спортын төв ордноос хөдөллөө.

Тэдэнд БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар амжилт хүсэн үдэн мордуулав.  

Тэнд үндэсний шигшээ баг 90 хоногийн хугацаатай бэлтгэлээ базаах бөгөөд Монгол Улсын гавьяат тамирчин М.Бундмаа, Г.Болдбаатар, ОУХМ Б.Батгэрэл нарын шигшээ багийн багш, дасгалжуулагчид бэлтгэлийг удирдуулан гарна.

Харин Доха Мастерс тэмцээнд явсан баг тамирчид ирээд 14 хоногийн тусгаарлалт долоо хоногийн гэрийн тусгаарлалтаа дуусгаж үндэсний шигшээ багтай нэгдэх аж.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Үндэсний шигшээ багийн тамирчид бэлтгэлдээ гарлаа   
Үзсэн: 722 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй