Шууд Chart

Г.Ган-Эрдэнэ, А.Ичинноров нар башёг амжилттай эхлүүллээ

2021-01-12 09:11:12

Японы мэргэжлийн сүмо бөхийн хацү башёгийн хоёр дахь өдрийн барилдаан Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд үргэлжилж байна.  

Цар тахлын улмаас 5000 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй энэ удаагийн башёд их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар бэртэл гэмтэл, “Covid-19”-ийн улмаас өнжиж байгаа билээ.

Иймд сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Ичиножо А.Ичинноров нарын зэрэг бөхийг түрүүлэх болов уу хэмээн Монголчууд найдаж байна.

Г.Ган-Эрдэнийн хувьд маэгаширагийн гуравт эрэмбэтэй Котошохог, А.Ичинноров маэгаширагийн 12-т эрэмбэтэй Тэрүцүёошиг тус тус давж, башёг амжилттай эхлүүллээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Ган-Эрдэнэ, А.Ичинноров нар башёг амжилттай эхлүүллээ  
Үзсэн: 616 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй