![](/uploads/202101/news/thumb/a064e380d86bfa95fbd8a660cea7a37f_x3.jpg)
Катарын нийслэл Доха хотод жүдо бөхийн шинэ улиралын Мастерс тэмцээн өчигдөр эхэлсэн билээ.
Дэлхийн зөвхөн чансаа өндөр жүдочид оролцдог уг тэмцээн 2010 оноос эхлэн явагдаж байгаа бөгөөд чансааны оноогоор ДАШТ-ий дараа ордог юм.
Өнөөдрийн хувьд эрэгтэй 73, 81 кг, эмэгтэй 63, 70 кг-ийн жингийн барилдаантай. Манай улсаас 73 кг-д Ц.Цогтбаатар, Г.Одбаяр, 81 кг-д Сайед Моллай, О.Ууганбаатар, эмэгтэй 63 кг-д Б.Ганхайч нар барилдана.
Б.Ганхайч эхний тойрогт Их Дуулга, Гран При тэмцээний тус бүр нэг алтан медальтай ОХУ-ын Дарья Давыдоватай таарсан байна. Тэд хоорондоо хоёр удаа барилдахдаа тус бүр нэг ялалттай яваа аж. Тиймээс өнөөдөр тэд хайнаагаа салгах боломж ирж байна.
Манай улсын тамирчин ялвал Бразил, Венесуэлийн тамирчдын аль ялсантай нь барилдана.
Ц.Цогтбаатар эхний тойрогт Германы Anthony Zingg-тэй таарсан. Түүнийг ялахад ДАШТ-ий хүрэл медальт, АНЭУ-ын молдав бөх Виктор Скворцов, Армийн дэлхийн аварга, Узбекистаны Тураев хоёрын ялсантай барилдана.
Г.Одбаяр эхний тойрогт 2015 оны Африкийн наадмын аварга, Египетийн Mohamed Mohyeldin-тай барилдана. Ялахад А хэсгийг толгойлогч Японы бөх, дэлхий, Азийн аварга Соичи Хашимототой барилдах болжээ. Япон бөхтэй өмнө нь зургаан удаа барилдахдаа бүгдэд нь ялагдаж байжээ.
О.Ууганбаатар эхний тойрогт Рио-де-Жанейрогийн олимпын аварга, ОХУ-ын Хасан Халмурзаевтай барилдана.
Сайед Моллай 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт, Европын наадмын хүрэл медальт, Гүржийн Лука Майсурадзетэй эхлээд барилдана.
Ц.Цогтбаатар, Сайед Моллай тэргүүтнүүд өнөөдөр барилдана | ||
Үзсэн: 1108 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.