![](/uploads/202101/news/thumb/8a9602b41986b0172cf2ff64953624ce_x3.jpg)
Францын алдарт жүдоч, олимпын хошой, дэлхийн 10, Европын таван удаагийн аварга Тедди Ринер олимпын улирлаа өнөөдөр Катарын Дохад Masters тэмцээнд эхлэх гэж байна.
Токиод олимпын гурав дахь алтан медалиа зүүх, 2020 оны хоёр ялагдлаа мартахын тулд тэрбээр 30 кг жин хасаад Дохад иржээ.
Тедди 2018 оны дөрөвдүгээр сард 2018, 2019 оны дэлхийн аваргын тэмцээнд оролцохгүй гэдгээ зарласан.
Шалтгаанаа тэр 2024 оны Парисын олимпын наадамд түрүүлэхийн тулд биеэ гамнах шаардлагатай гэж тайлбарлаж байв.
Тэр хамгийн сүүлд олон улсын тавцанд 2020 оны хоёрдугаар сарын Парисын Их Дуулга тэмцээнд гарсан.
Гуравдугаар тойрогт Японы Кокоро Кагэүрад ялагдаж, 2010 онч есдүгээр сараас эхэлсэн 154 дараалсан ялалтын рекорд нь зогссон билээ.
Олимпын хошой аварга Тедди Ринер 30 кг жин хасаад Дохад иржээ | ||
Үзсэн: 927 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.