Олимпийн мөнгөн медальт Ардын багш гавьяат тамирчин Ц.Дамдины нэрэмжит жүдо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 14-16-нд Хэнтий аймгийн Өндөрхаанд зохион байгуулагдах гэж байна. Энэ нь түүний олимпоос медаль авснаас хойш 30 жилийн ойг тэмдэглэж байгаагаараа онцлогтой. Мөн энэ тэмцээнийг Хэнтий аймгийн жүдо бөхийн холбоо, Биеийн тамирын газар, Засаг дарга болон Монголын жүдо бөхийн холбоо хамтарч зохион байгуулж байна. Тэмцээнээс энэ жил болох залуучуудын Ази болон Дэлхийн аваргад оролцох багийг сонгоно.
Жүдо бөхийн залуучуудын УАШТ Өндөрхаанд болно | ||
Үзсэн: 1329 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.