Шууд Chart

Долоон буудлын эцсийн зогсоолыг “Зунжин” руу шилжүүлэх санал гаргав

2014-04-30 16:47:14

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Долоон буудал, орчмын зогсоолын талбайг шинэчлэн өөрчлөх, эцсийн буудлыг шилжүүлэх саналыг “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс гаргалаа.

Долоон буудлын эцсийн буудлаас буцан эргэдэг хоёр чиглэлийн 28 автобус, буудалд хотын төвөөс нийт 72 автобус ирж зогсдог төдийгүй зуслангийн үйлчилгээнд 10 чиглэлд нийт 30 орчим автобус үйлчилж байгааг нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ. Мөн Долоон буудлаас зуслан чиглэлд богино эргэлт хийдэг хувийн жижиг автомашин, бага оврын автобусууд Долоон буудлын эцсийн зогсоолд зогсож үйлчилгээ явуулдаг байна. Хот өргөжин тэлж, Долоон буудлаас цааш шинэ суурьшлийн бүс нэмэгдсэн учраас эцсийн буудлыг нүүлгэх шаардлагатай гэж ажлын хэсгийхэн үзэж байна.
Тухайлбал, Долоон буудлын эцсийн зогсоолыг “Зунжин” дэлгүүрийн урд зогсоол руу шилжүүлэх, Долоон буудлын буцаж эргэх уулзварыг өргөсгөж, арал хийх зэрэг ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай талаар санал солилцлоо.  

“Зунжин” дэлгүүрийн зогсоолын талбайд автобусны буудлын эцсийн зогсоолыг шинээр бий болгосноор Долоон буудал дахь замын хөдөлгөөний ачаалал тодорхой хувиар буурч, зарим иргэн олон автобус дамжихгүй байх боломжтой гэж үзэж байна. Тус дэлгүүр нь Долоон буудлаас 4 км-ийн зайтай, ашигтай талбай 4800мкв, ойролцоогоор 300 ширхэг автомашин байрлах бүрэн боломжтой юм байна. Энэхүү саналыг ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн эцсийн шийдвэр гарах юм

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Долоон буудлын эцсийн зогсоолыг “Зунжин” руу шилжүүлэх санал гаргав  
Үзсэн: 1589 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2014-05-11 00:51
яг зөв санал байна.

Бидэнтэй нэгдээрэй