![](/uploads/201404/news/thumb/2d3d0292794e4b961c032a372c33b8ce_x3.jpg)
1930-аад оны үе. “Засгийн газрын барилга”, “Ардын цэнгэлдэх хүрээлэн”, “Ленин клуб” хэмээн нэрлэгдэж, тухайн үедээ Улаанбаатар хотын өнгө үзэмжийн илэрхийлэл, төрх болж байсан хэдэн байшингийн үүдэнд хэсэг залуус нэгэн сонин зүйлийг байрлуулахаар шамдана. Тэрхүү хачирхалтай зүйл оройн 19.00 цагийн үед гэнэт "ярьж" эхэлснээр агаарын цэнхэр долгионыг эзэмшигч Монголын радиогийн түүхийн хуудас бичигдэж эхэлсэн гэдэг.
Тэр жилдээ буюу 1931 оноос эхлэн Улс орныг радиожуулах, радио нэвтрүүлгийг материал техникийн баазаар хангахад улс, хоршоолол, олон нийтийн төв байгууллагуудаас хувь нийлүүлсэн “Монгол радио” хэмээх хоршоо байгуулсан түүхтэй. Эдгээр түүхэн үйл явдлуудаас хойш өдгөө 80 жилийг ардаа орхижээ.
Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан агаарын цэнхэр долгионыг "араажив" гээчээр эзэгнэн тэнгэрлэгээр орших, авьяаслаг уран бүтээлчдийн түүхийн хуудасны нэгээхэн хэсэг болсон өнөөгийн МҮОНР-ийн нэгэн эгэл ажлын өдрийг товч тольдсон "Монголын радиогийн нэг өдөр ..." гэрэл зургийн сурвалжлагыг эрхэм уншигчдадаа элдэв тайлбаргүйгээр хүргэе.
Үүний дашрамд, Монголын радиогийн үе үеийн уран бүтээлчид, эрхэм сонсогчдодоо энэ түүхэн өдрийн баярын мэндийг хүргэе.
Монголын үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.MN
Өөдрөг айлын өнгө төрх үүднээсээ...
Наян жилийн түүхтэй радио өргөн нэвтрүүлгийнхэн...
Радиогийнхны эгэл нэгэн хөдөлмөрийн хэрэгсэл...
Ачаалал ихтэй ажлын өдрүүдэд ч...
Хэлэлцэнэ ч... Зөвшилцөнө ч... Бүтээнэ ч...
Хэн юу гэчихэв... Айййн....
"Чингис... самурай... банк санхүү" гээд л...
Залгамж халаа өсвөрийн уран бүтээлчид...
Цэл залуу насныхаа гал дөлөөр...
Ажлын өдөр ингэж л эхэлдэг...
Бичсэн бүгдийг нь бүтээл болгох увидас...
Анхаар!!! Эхэл...
Энэ л хүмүүсгүйгээр "араажав" дуугарахгүй...
Суудлаасаа ч өндийх завгүйгээр...
Радиогийн шинэ уран бүтээл төрөх агшин...
Бүтээлийн онгод орохуй...
Дуугарах бүгдийг найруулах нь...
Хаанаас ч, юуг ч дамжуулна аа гэж...
Эфэмийн эрхэмсэг ахайтан....
Ярих увидасаар агаарыг эзэмшигч бүсгүй...
Найруулна ч , бүтээнэ ч...
Эфэмчдийн ажлын өргөө...
Найраг хөгжөөхийн өмнөхөн...
Аятайхан төрхтэй дамшиг даа...
Авьяаслаг найруулагчийн атгасан нударга...
Дэлхийд Монголыг үгээр таниулагсад...
Онцлох сэдвээ сонгосон шүү... Сонгосон...
"Хурд"-ын залуустаа тэр итгэдэг...
"Хурд"-ын шуурхай мэдээчид...
Ярилцлага бүхэн үнэ цэнэтэй...
Найруулна ч... Нэвтрүүлнэ ч...
Эфирт...
Шинэ эриний шижигнэсэн залуусаа...
Хийх юм их, сонсох хүмүүс бүр ч их...
"Дуугардаг хайрцаг"-т нуугдагсад...
Ажлын аз жаргалтай мөч...
Цоглог залуусын баг...
Бүтээл төрөх агшин...
Монголын радиогийн нэг өдөр дууссаны дараа...
Монголын радиогийн нэг өдөр ... | ||
Үзсэн: 2291 | Mongolian National Broadcaster |