Идлэг шонхор, ногтруу зэрэг нэн ховор төрлийн шувууд өндөр хүчдэлд цохиулж жилд их хэмжээгээр хорогдож байна.
Нэг шувууг 10 гаруй сая төгрөгөөр үнэлдэг бөгөөд энэ үнэлгээгээр тооцвол жилд хамгийн багадаа 2.5 тэрбумын хөрөнгөтэй тэмцэх хэмжээний шувууд үрэгдэж байгаа юм.
Хоёр км шон тутамд нэг шувуу хорогдож байгаа гэж тооцвол энэ тоо жилдээ 1000 болж байна.
Өндөр хүчдэлийн шугам нь ихэнхдээ 110 кв, 2220 кв-тын хүчин чадалтай байдаг. Энэ нь бидний өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байгаа цахилгаан эрчим хүчнээс хэдэн 100 дахин өдөр хүчдэл гэсэн юм. Өндөр хүчдэлийн шон нь шувуудын сууж, амрах орчин болдог.
Мөн зарим махчин шувууд хошуугаа цэвэрлэж, үүрээ засахын тулд тийшээ авирдаг гэнэ.
Харин энэ нь шувуудад маш аюултай орчин болж байгаа учраас тэдгээрийг хамгаалахад анхаарах цаг болсныг мэргэжилтнүүд санууллаа.
Жилд 1000 гаруй шувуу хорогдож байна | ||
Үзсэн: 958 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.