"Жаст" группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүү нь Англи улсын “Стандарт” банкнаас 2009-2010 онд нийт 109 сая ам.долларын зээл авахдаа төрийн өмчийн оролцоот “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөрөнгийг барьцаалах, банкны зээлийн баталгаа гаргуулахад шаардагдах бичиг баримт, тамга тэмдэг, эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсэг, зээлийн гэрээ, баталгаа зэргийг хуурамчаар үйлдэж онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн нь тогтоогдсон.
Харин энэхүү хэрэгт Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар холбоотой байж магадгүй гэж Улсын ерөнхий прокурорын газар мэдэгдлээ. Улмаар түүнийг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс түдгэлзүүлж, шалгах хүсэлтийг Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн байна. Д.Сугар нь тухайн үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан аж.
Д.Сугарыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс түдгэлзүүлэх хүсэлт илгээжээ | ||
Үзсэн: 1515 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.