Шууд Chart

Хүний эрхийн талаар хэлэлцэнэ

2014-05-01 09:41:31

"Монгол Улсын хүний эрхийн төлөв-2020 онд" хүний эрхийн асуудлаарх стратегийн хэлэлцүүлэг Хууль зүйн Үндэсний хүрээлэнд өнөөдөр 10:00 цагаас болно.
 
Тус хэлэлцүүлэгт Монголын Эмнести Интернэшнл, Хууль зүйн Үндэсний Хүрээлэн, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэн болон Хүний Эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагууд мэдээлэл өгөх юм.
 
Түүнчлэн дэлхий дахины хүний эрхийн төлөв байдал, анхаарч буй зүйлс, Монголын хүний эрхийн өнөөгийн байдал зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнөнө.  
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хүний эрхийн талаар хэлэлцэнэ  
Үзсэн: 1201 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй