Шууд Chart

Сангийн яамны нээлттэй өдөрлөг болно

2014-05-01 09:44:47

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, Сангийн сайдын бодлого, үйл ажиллагааг мэдээлэх зорилгоор тавдугаар сарын 4-нд “Чингисийн талбай”-д иргэдэд зориулсан мэдээлэл, сурталчилгаа, үйлчилгээ зохион байгуулах юм.

Тус арга хэмжээнд Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Төрийн банк, Сангийн яаманд хэрэгжиж буй олон улсын төслийн нэгжүүд, Монголын даатгагчдын холбоо, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт тус тус оролцоно.
 
Нээлттэй өдөрлөгийн үеэр Сангийн яамны бодлого, үйл ажиллагааг иргэдэд сурталчлан, цахим татварын системийн талаар танилцуулж, татварын зөвлөгөө өгч, автомашины татвар хураах, даатгал хийх үйлчилгээ үзүүлэх аж.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Сангийн яамны нээлттэй өдөрлөг болно  
Үзсэн: 1274 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй